Сидней-Улаанбаатар чиглэлийн ОМ-7182 рейсийн тусгай онгоцоор өчигдөр 22:00 цаги 213 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Энхсаран” сувилалд тусгаарласан байна. Цар тахлын улмаас Монгол Улс хилийн хориг тогтоосноос хойш ийннхүү тусай үүргийн онгоцоор 80 дахь удаагийн нислэгээ хүлээн авлаа.
10-р сарын нислэгийн урьдчилсан хуваарь:
10-р сарын 4-5-нд Нурсултан хот руу 10-р сарын 8, 12, 16, 17, 18, 19, 20-ны өдөр Сөүл хот руу /16-ны нислэгээр гуравдагч орноос транзит зорчигчдыг авна/ 10-р сарын 10-ны өдөр Токио хот руу 10-р сарын 23-нд Франкфурт хот руу нэг нислэг үйлдэж Европын орнуудад байгаа иргэдээ татна. АНУ-ын Сиатл хот руу нэг нислэг төлөвлөж байгаа ч одоогийн байдлаар албан ёсоор батлагдаагүй байна.