Нохойд уруулж эрүүл мэндээрээ хохирдог байдал өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хашааны булан бүрээс эзэнтэй, эзэнгүй нь үл мэдэгдэх хүзүүвчгүй ноход гудамж бүрээр хэрэн хэснэ. Нохойтой айл хаалган дээрээ анхаар нохойтой гэж бичсэнээс өөрөөр , нохойдоо хамааралгүй мэт байдаг. Он гарсаар 1800 гаруй хүн нохойд хазуулсан тоо баримт ГССҮТ-ийн статистик мэдээлэлд дурайна. Үүний 800 орчим нь хүүхэд байна. Хамгийн ойрын жишээ гэхэд саяхан хоёр настай охин зэргэлдээ хашааныхаа нохойд уруулсан. Уг охины гэмтлийг шүүх эмнэлгээс хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн байдаг.
Золбин нохдыг устгаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах атал эзэнтэй ноход иргэдийг эрүүл мэндээр хохироосоор. Хуулийн зохицуулалт нь өнөө л 100 мянган төгрөг. Хүүхэд нохойд хазуулж амь насаа алдсан хүртэл тод томруун жишээ байхад хуулийн зохицуулалтад анхаарах сэдэл огтоос төрөөгүй л байна.