Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам үндэсний шагайн харвааны өсвөрийн төрөл өндөрлөлөө.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны өсвөрийн төрөлд 12 багийн 96 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс

Тэргүүн байр: Улаанбаатар хот Багахангай дүүргийн харьяат Алтанхуягийн Хаш-Эрдэнэ ахлагчтай Төв аймгийн Баян сумын Загалын Асгат Газар ХХК, 91 дүгээр сургуулийн Цэц Баян баг

Дэд  байр: Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Энхтүвшингийн Баярхүү ахлагчтай Халхын Цэц шагайн харвааны салбар зөвлөл, Халхгол сумын ерөнхий боловсролын сургуулийн Халхголын мэргэчүүл баг

Гутгаар байр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Б.Төртүвшин ахлагчтай Алтанговь Транс ХХК-ийн баг

Дөрөвдүгээр байр: Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Г.Алдар ахлагчтай Номт даншиг ХХК-ийн баг