Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргажээ. Мэдээллийн дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн байна. Улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим бүлэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэхээр болжээ. Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан ирэх сарын 4-нд болно.