Санхүүгийн зохицуулах хороо нь энэ оны эхний хагас жилийн байдлаар 2854 зохицуулалттай санхүүгийн байгууллагад үйл ажиллагааны хяналт тавин ажиллажээ. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулж тараагдана.

Иймд ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа.  2.5 сая иргэнд ногдол ашиг тараана гэдэг бол маш онцгой кейс юм. Тэгэхээр нэлээд бэлтгэл ажил хийх шаардлагатай байсан. Бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж хэлж болно” гэв.

"Эрдэнэс Тавантолгой" ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас Сангийн яам руу үе шаттай мөнгө шилжүүлжээ. Одоогоор 100 тэрбум орчим  төгрөгийн ногдол ашгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн байна. Харин 78 тэрбум төгрөгийг нөхөж шилжүүлсний дараагаар иргэдэд ногдол тараах аж.

Хөрөнгийн зах зээл эхний хагас жилийн байдлаар хөрөнгийн зах зээлд 304 компани бүртгэлтэй байгаа ба 53 үнэт цаасны компани хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын нөлөөгөөр хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд буурчээ. Жишээ нь, зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурч, 2.5 тэрбум төгрөг хүрсэн байна. Улмаар 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 6.8 хувьтай тэнцэж байгаа аж.

Даатгалын зах зээлийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өсөж, 359.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Банк бус санхүүгийн салбарт нийт 542 байгууллага үйл ажиллагаа явуулж, нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсжээ.

Жилийн эхний хагас жилд хадгаламж зээлийн хоршоодын тоо өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар буурч, 256-д хүрчээ. Хадгаламж зээлийн хоршоодын өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 пунктээр өсөж, 12.3 хувьд хүрэв. Нийт хөрөнгийн өгөөж 0.9 пунктээр өсөж, 2.3 хувьд хүрчээ.

Энэ оны II улирлын байдлаар 103 хуулийн этгээдэд СЗХ-ноос тусгай зөвшөөрөл олгожээ. зургадугаар сард 399 гэрээ, хэлцлээр нийт 49.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдаж, худалдан авч шилжүүлжээ. Мөн 185 гэрээ, хэлцлээр нийт 32 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Ийм арилжаа эрхлэх зөвшөөрлийг СЗХ 8 хуулийн этгээд, 267 иргэд олгожээ. 6 дугаар сарын байдлаар 125.4 тэрбум төгрөгийн үнэт металл худалдаж, 109.8 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авчээ.