УЕФА Аваргуудын лигийн 2019-2020 улирлын шилдэг найман багийн нэрс өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорлоо. Энэ улирлын хувьд шилдэг найман баг Португал улсын Лиссабон хотын Эстадио да Луз болон Эстадио Хосе Алваладе гэх хоёр цэнгэлдэх хүрээлэнд үлдсэн тоглолтуудаа хийнэ. Ингэснээр багууд улс болон хот дамжин тоглолт хийн халдвар авах эрсдэлгүй болох бөгөөд аль нэг багт нь талбайн давуу тал үүсэхгүй юм.
УЕФА Аваргуудын лигийн шөвгийн найман багийн оноолт:
РБ Лейпциг – Атлетико Мадрид Аталанта – ПСЖ Манчестер Сити – Лион Барселона – Байерн Мюнхен
Шөвгийн найман багийн хасагдах шатны тоглолтууд наймдугаар сарын 12-23-ны өдрүүдэд Лиссабон хотын хоёр цэнгэлдэхэд болно.