“Twilight saga” буюу “ Бүрэнхий” цуврал номын дараагийн шинэ ном худалдаанд гарахад бэлэн болжээ. АНУ-ын  зохиолч Стефани Майерын “Twilight” цувралын шинэ дэвтэр болох “Midnight Sun” буюу “Шөнө дундын нар” нэртэй шинэ зохиол маргааш буюу энэ сарын 4-нд худалдаанд гарна.

Түүний “Бүрэнхий” цуврал ном дэлхий даяар бест селлер болж байсан төдийгүй дэлгэцийн бүтээл болж, 2008-2012 онд 3.3 тэрбум ам.долларын ашиг орлого олж байсан.

“Midnight Sun” номонд дээрх зохиолын гол дүр Эдуард Куллены тухай илүүтэй өгүүлэх болно гэж зохиолч номын танилцуулгадаа дурдсан байна. Мөн тус зохиолоор кино хийж магадгүй хэмээжээ.