/1970 оны дөрөвдүгээр сарын 25/ Рауль Кастро Ю.Цэдэнбалтай гар барин мэндчилж байгаа нь
Ю. Цэдэнбал, Раул Кастро Рус нар нийт дөрвөн удаа уулзсан байдаг. Эхний уулзалт МАХН-ны Төв Хороо, Сайд Нарын Зөвлөл нөхөр Рауль Кастрог Засгийн газрын ордонд 1970 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр анх хүлээн авахад болжээ.
Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Рауль Кастро тэргүүтэй Кубын төлөөлөгчид улсын төв музей үзэж, 14 цагаас Монгол-Кубын албан ёсны яриа хэлэлцээ эхэлсэн байдаг.
19 цагт УДБТ-т хүндэтгэлийн концерт үзэж сонирхжээ.

Рауль Кастро Аж үйлдвэрийн комбинатад зочилж байгаа нь
Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатарт буцан ирж, аж үйлдвэрийн комбинатад зочилж, Монгол ардын цэргийн анги, нэгтгэлүүдээр орж, үдээс хойш бөхийн барилдаан сонирхсон байна.