Холливуудын алдарт жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Вилсоны хамт Грекийн иргэншилтэй болсноо зарлалаа. Тэд Грекийн Ерөнхий сайдтай, шинэ иргэний үнэмлэхийн хамт авахуулсан зургаа нийгмийн сүлжээнд тавьсан байна.
2018 онд Афин хотын ойролцоо болж 100 гаруй хүн амь үрэгдсэн түймрийн үеэр Том олны анхаарлыг татаж, хандив цуглуулахад тус хүргэсэнд талархаж түүнийг өнгөрсөн жил эхнэр хүүхдүүдийнх нь хамт Грекийн хүндэт иргэн болгосон юм.
Том, Рита нар Грекийн Ортодокс шашныг шүтдэг бөгөөд ихэвчлэн Грекийн Антипарас арал дээр амардаг байна.
Мөн Том Хэнкс 2020 оны Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын үеэр сэтгүүлчдэд "Грек бол амар амгалангийн орон. Би дэлхийн өнцөг булан бүрт байсан. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудаар ч аялж байсан. Гэхдээ тэдний аль нь ч Грекийг гүйцэхгүй. Газар, тэнгэр, ус нь хүний сэтгэлийг тайтгаруулах газар юм" гэж хэлж байжээ.