Рауль Кастро Ю.Цэдэнбалтай гар барин мэндчилж байгаа нь
Кастро тэргүүтэй Кубын нам, засгийн төлөөлөгчид БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод 1970 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүрэлцэн иржээ.
Кубын төлөөлөгчид Д. Сүхбаатар, Х. Чойбалсаны бунханд цэцэг өргөж, дараа нь МАХН-ны Төв Хороо, БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлөөс Кубын төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барьсан байна. Ю. Цэдэнбал, Раул Кастро Рус нар нийт 4 удаа уулзсан байдаг. Эхний уулзалт МАХН-ны Төв Хороо, Сайд Нарын Зөвлөл нөхөр Рауль Кастрог Засгийн газрын ордонд 4 дүгээр сарын 25-ны өдөр анх удаа хүлээн авахад болжээ.