АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Монголын ард түмэнд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Уг мэндчилгээнд, "АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс долоодугаар сарын 11-ний Үндэсний баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд хамгийн сайн сайхныг хүсч байна. Стратегийн түншүүд болон гуравдагч хөршүүдийн хувьд АНУ, Монгол Улс нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйл, хүний эрх, хууль дээдлэх зарчимтай нягт уялдаатай түншлэлийн харилцаатай байдаг. Үндэсний баяр наадмаараа сайхан наадарай" гэжээ.