Олон нийтийн сүлжээнд буюу фэйсбүүкт өчигдөр нэгэн бүсгүй гал голомтоо бадрааж, өрх тусгаарласан тухайгаа зургийн хамтаар цахим найзууддаа хуваалцсан юм. Тодруулбал, бүсгүй шинэхэн байранд орсон эхний өдрөө хоосон өрөөний буланд хоолоо хийж, байхдаа инээмсэглэн авхуулсан зургаа тайлбарын хамт нийтэлсэн юм.

Уг пост нь даруй 23 гаруй мянган хүнд таалагдаж, 1000 гаруй хүн хуваалцсан. Тэгвэл тэдний гэр бүлд өнөөдөр “Ханбогд Ресиденс” хорооллын хамт олон гал тогооны тавилга бэлэглэхээр болжээ.