Улаан талбайд болох Ялалтын парадад оролцох 12 орны цэргийнхэн Москвад хүрэлцэн ирсэн гэж Оросын хуурай замын цэргийн ерөнхий командлагч, армийн генерал, парадыг командлагч Олег Салюков “Улаан-Од” сонинд ярьжээ. Ялалтын парадад оролцохоор Молдав, Монгол, Серби, Тажикистан, Туркменистан, Хятад, Азербайжан, Армен, Белорусь, Узбекистан, Казахстан, Киргизийн зэвсэгт хүчний төлөөлөл иржээ. Мөн Энэтхэгийн цэргийн албан хаагчид парадад оролцох юм байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн парад, ёслолын буудлагыг зургаадугаар сарын 24-нд явуулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Мөн тухайн өдрийг амралтын өдөр болгосон.