Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хоёр давхар цахилгаан автобусыг туршиж эхэлсэн. Уг автобусыг ирэх долдугаар сард багтаан нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Эхний удаад ийм 10 автобус оруулж ирсэн бөгөөд ирэх жил 40 ширхгийг оруулж ирэх юм байна. Хоёр давхар автобус нь нийт 70 хүний суудалтай юм.