УИХ-ын гишүүн Х.Баттулга хоёр долоо хоногийн өмнө “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Нүүрчдийн нам цаашдаа сонгуулиас өмнө гурван зүйл хийхийг хичээнэ. Тухайлбал, ММС болон Энержи Ресурс компанийн тэрбум долларын өрийг Засгийн газарт шилжүүлэх гэж зүтгэнэ. Тавантолгойн ордыг ард түмэнд ашигтайгаар ашиглая гэдэг улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, дэвшүүлсэн тохиолдолд унагаах ажлыг зохион байгуулна...” гэх зэргээр дурьдсан.

Харин өнөөдрийн “Өдрийн сонин”-д МCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал ярилцлага өгсөн байна. Тэрээр ярилцлагадаа “Нүүрсчин нам гэж зүйл байдаг эсэхийг мэдэхгүй. Хүмүүсийг талцан хагаралдуулах гэсэн оролдлого шиг харагддаг. Бид дур мэдэн Тавантолгойд хөрөнгө оруулъя гэж очсон зүйл хаана ч байхгүй. Хувийн хэвшлийн компани учраас эрсдлээ 100 хувь өөр дээрээ үүрч ирсэн. Цаашдаа ч ийм байх болно. Бид Монгол Улсын төрийг нэг ч төгрөгийн эрсдэлд оруулаагүй” гэжээ.