Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус юм. Өнгөрсөн жил “S4” болон beat box Баачка нар БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж “S4” хамтлагийнхан “Шилдэг хамтлаг”-аар тодорсон юм. Ингэснээр тэд Бээжин болон Шанхайн томоохон менежментийн компаниудаас хамтран ажиллах саналыг авсан.


