Зургаадугаар сарын 10-наас эхлэн есдүгээр сарын 15-нийг хүртэл гол усны аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс Туул голын эргээр буюу Хар усан тохойгоос Нисэхийн Хадан хясаа хүртэл хөдөлгөөн, завьт эргүүл ажиллах юм.
Мөн Туул гол орчимд усанд осолдох тохиолдол их гарч байсан цүнхээл хэсгүүдэд анхааруулах самбар байрлуулахаар болжээ.
Энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар халж, агаарын температур 26-28 градус хүрэх төлөвтэй байгаа. Тиймээс иргэдийг ногоон бүсэд зорчих, гол ус руу явахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.