
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй гранпри ангиллын тэмцээн БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. 57 орны 500 жүдоч барилдаж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 60 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорно.
60 кг-д Т.Түмэнжаргал Хойд Солонгосын Нам Ёон, Израйлын Ашпиз Изхак нарыг ялж, шөвгийн 16-д үлдлээ. Энэ жинд барилдсан Б.Сүхбат 2-р тойргоос тэмцээнээ дуусгалаа.
66 кг-ын жингийн шөвгийн 8-д барилдах бөхчүүд тодорлоо. Энэ жинг тэргүүлэн барилдаж буй олимпын аварга Японы Абэ Хифүми болон Ё.Басхүү нар 3-р тойрогт оноолт таарлаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Бямбасүрэн, 52 кг-д Б.Уранзаяа нар тэмцээнээ дуусгалаа. Тэгвэл 57 кг-ын жинд барилдаж буй О.Оюунчиимэг, Л.Сосорбарам нар гуравдугаар тойрог буюу шөвгийн 16-д шалгарлаа.