Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 5.6 сая хүн өвчилж, 346 мянган хүн нас баржээ.
Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 74 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 2000 гаруй хүн нас баржээ.
ОХУ-д сүүлийн 24 цагт 8946 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриад, Эрхүүд 78-116 тохиолдол шинээр нэмэгдсэн байна.
24 цагт 119 дугаарт 336 дуудлага ирж, коронавирусийн зөвлөмж, зөвлөгөөг авсан. Шуурхай 119 гэсэн мобайл аппликейшныг ашиглан 31 дуудлага Швед, Герман, АНУ зэрэг улсаас дуудлага ирж эмнэл зүй урьдчилсан сэргийлэх талаар асуусан.
Мөн тусгай дугаарт холбогдсон иргэд амралт, сувиллын газарт хүмүүс амны хаалт зүүхгүй байна гэдгийг анхааруулсан.
Дэлхий дахинд бид хуучин амьдарч байсан шиг зан үйл хэвшлээрээ COVID-19-ийн цар тахлын үед болон дараа ч болохгүй нь тодорхой болсон. Бие биентэйгээ уулзахдаа аль болох гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлцэхгүй, олноороо бөөгнөрөхгүй байх нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудын нэг гэж дэлхий нийтээр үзэж байгаа. Тиймээс амралтын газар иргэдийг нэг өрөөнд бөөгнүүлэхгүй байх, хоолны газрын ширээнийхээ 50 хувийг ашиглах зохицуулалт хийх, ажилчдаа үзлэг хамруулах, цагаан хэрэгсэл алчуураа сайтар угааж наранд хатаах зөвлөмжийг амралтын газруудад өгсөн” гэв.