УИХ-ын хаврын чуулганы энэ баасан гаригт завсарлуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан өнөөдөр 10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай. Мөн үдээс хойш Байнгын хороодыг хуралдуулахаар төлөвлөөд байгаа юм. Чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлахаар төлөвлөөд байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт
Түр болон Байнгын хороодын хуралдаан:
1.Түр хорооны хуралдаан /Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Их Засаг” танхимд:
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд:
4.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:
5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: