
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хувийн нэмэлт тэтгэврийн сан эрх зүйн орчин байхгүй ч хуримтлалд хамрагдах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Зарим байгууллага дээр 130000 гаруй иргэдийн 70 гаруй тэрбум төгрөгийн хувийн тэтгэврийн сан бий болсон. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг эрх зүйн орчныг нь бий болгох мөн тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилт тавьсны хүрээнд уг хуулийн төслийг хэлэлцэн дэмжиснээр Монгол Улс хувийн нэмэлт тэтгэврийн сантай болохоор болж байна. Өнөөдөр төслөө УИХ-д өргөн барина" гэлээ.