Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын охин Дарига парламентын даргын албан тушаалаас огцорсон нь улс төрийн бүлэглэлүүдийн зөрчилдөөн байж болох тухай Тажикистаны улс төр судлаач Нуриддин Каршибоев өгүүлжээ.

Гэхдээ Назарбаева улс төрөөс бүрмөсөн яваагүй, эцэгтэйгээ зөвлөлдсөний дараа шинэ албан тушаалын санал хүлээж авсан гэдэгт Каршибоев итгэлтэй байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын шийдвэрээр Дарига Назарбаеваг огцруулсан нь тавдугаар сарын 2-нд тодорхой болсон юм.

Парламентын дээд танхим болох Сенатын даргаар Маулен Ашимбаевыг сонгосон тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Дарига нь Назарбаевын гурван охины том нь бөгөөд  2016 оноос парламентыг тэргүүлж байв.