Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хтын захирагч С.Амарсайхан дөрөвдүгээр сарын 30 хүртэл гаргаад байсан юм. Энэхүү захирамжийн хугацаа нь өчигдөр дуусгавар болсонтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинээр захирамж гаргажээ. Улмаар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн нээхээр болжээ.
Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 22.00 цагаар хязгаарлаж байсныг өөрчилж 00:00 цаг болтол сунгасан байна. Түүнчлэн сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьджээ.

