Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл явуулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгодог. Одоогийн байдлаар манай улс цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээнээсээ давсан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ талаар хэлэхдээ "Манай улсын эрчим хүчний хэрэглээ 1200 мВт байдаг. Гэтэл 1500 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрлийг сэргээгдэх эрчим хүчний салбарт олгочихсон байгаа. Дэлхийн бусад улс орнуудын жишиг бол нийт хэрэглээнийх нь 20-30 хувийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эзэлдэг. Манай улсад өнөөдөр нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нийлээд 210 мВт цахилгаан нийлүүлж байгаа. Энэ нь нийт хэрэглээний 20 хувьд хүрчихсэн үзүүлэлт. Яагаад байж болохгүй их хэмжээний тусгай зөвшөөрөл олгосныг би мэдэхгүй. Ийм ажил хийгдсэн юм билээ" гэв.