Монгол Улсын Хүний эрхийн үндэсний Комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ийг өнөөдөр УИХ-д өргөн барьжээ.
19 дэх илтгэлийг “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал”, “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд боловсруулсан байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн ес болон 17 дугаар зүйлд заасны дагуу УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 санал хүргүүлжээ.