COVID-19-ийн тархалтын нөлөөгөөр дэлхийн томоохон хөрөнгийн захууд дээр индексүүд унаж байна.
Тухайлбал, 3-р сарын 26- ны байдлаар Dow Jones, Nikkei, FTSE индексүүд 30 орчим хувиар унаад байна. S&P 500 индекс эдийн засгийн богино хугацааны мөчлөгийг илтгэх 850 өдрийн дунджаас доош орж буурсан нь эдийн засагт хямрал нүүрлэхийн дохио гэж "Bocom International Holdings"-ийн шинжээчид үзэж байна. Уг индекс 1987 оны “Хар Даваа гараг”-т хүртэл энэ хязгаараас доош бууж байгаагүй аж.
Мөн зах зээл дээрх болгоомжлол, айдсыг илэрхийлэх VIX индекс 2008-2009 оны хямралын түвшинг давж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна