Засгийн газрын хуралдаанаар цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм, эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийг шинэчлэн баталжээ. Энэ талаар Эрчим хүчний яамны Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох мэдээлэл хийлээ. Тэрээр “Энэ дүрмүүдийг 2001 онд баталсан ч шинэчлээгүй байсан. Хэрэглэгчтэй холбоотой томоохон заалтууд шинэчлэгдсэн. Цахим хэлбэрээр хүсэлт гаргадаг. Цахимаар тооцооллоо хийдэг систем нэвтэрсэн. Үүнийг баталгаажуулсан дүрмийг өнөөдөр шинэчиллээ. Хэрэглэгчийн кодоо ашиглан цахимаар хүсэлт, өргөдөл, мэдээлэл авах боломжтой болсон. Шугам сүлжээний зурваст өөрчлөлт оруулах зэрэг асуудал их гарч байгаа. Тиймээс шугам сүлжээ хамгаалах дүрэм зөрчсөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр хангахгүй" гэлээ.