Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн нийт гүйцэтгэл 49.27 хувьд хүрч, гүүрэн байгууламжийн 291 тулгуурын барилгын ажлыг бүрэн дуусгажээ.
Төслийн хүрээнд нийт 2382 шон суурь, 291 доод хөндлөн нуруу, 594 дам нуруу үйлдвэрлэснээс 296 дам нурууг угсраад байна. Бүтээн байгуулалтын ажилд одоогоор 889 инженер, техникийн ажилтан, 327 машин, механизмтай оролцож байна.
Төслийг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулж, туршилтын тээвэр эхлүүлэхээр төлөвлөсөн аж.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадал бүрдэнэ. Ингэснээр экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, улсын төсвийн орлогыг 1.5 тэрбум ам.доллароор өсгөхөөс гадна байнгын 200, түр 800 ажлын байр шинээр бий болгох эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой болохыг төслийн багийн зүгээс онцолсон юм.
.jpg)
