
Телевизийн салбарын нэр хүндтэй шагнал болох 78 дахь удаагийн “Эмми авардс”-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотод болж, энэ жилийн шилдгүүдээ тодрууллаа.
Драмын шилдэг цувралаар “The Pitt”, инээдмийн шилдэг цувралаар “Widow’s Bay”, харин антологи цувралын төрөлд “DTF St. Louis” тус тус шалгарсан байна.
“The Pitt”-ийн Ноа Уайли драмын шилдэг эрэгтэй жүжигчин, “Pluribus” цувралын Риа Сихорн драмын шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч анхны “Эмми”-гээ хүртжээ.
“Widow’s Bay” нийт зургаан шагнал авч, инээдмийн төрлийн гол ялагч болсон бол Мэттью Рис тус цувралын инээдмийн шилдэг эрэгтэй жүжигчин болон “The Beast in Me” бүтээлээр хязгаарлагдмал цувралын шилдэг эрэгтэй жүжигчин гэсэн хоёр гол шагналыг нэг орой хүртсэн амжилт үзүүлэв.
Харин Жан Смарт “Hacks” цувралаараа инээдмийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг тав дахь жилдээ дараалан авч, нийт “Эмми”-гийн тоогоо наймд хүргэсэн байна. Мөн жүжигчин Майкл Ж. Фокс хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Bob Hope Humanitarian Award"-аар шагнуулжээ.