
Монголын сагсанбөмбөгийн холбооноос 3х3 үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулж олон улсад тоглох багуудыг тодруулсаар байна. “3x3 The League Stop 5” тэмцээний эмэгтэй багийн аваргаар “Mongolia” баг шалгарлаа. Тус залуучуудын шигшээ багт гавьяат тамирчин Н.Нандинхүсэл багтсан юм. “Mongolia” баг энэ тэмцээнд түрүүлснээр ирэх есдүгээр сард БНСУ-д зохиогдох “FIBA 3x3 Hongcheon Challenger” тэмцээнд оролцох эрхийг авчээ.
Залуучуудын шигшээ баг болох “Mongolia” баг өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-д болсон Азийн элсний наадамд өрсөлдөн шилдэг наймд багтсан юм.
Ташрамд дуулгахад, Н.Нандинхүсэл NCAA-ийн 1-р Дивизионы Tennessee State University-т багт тоглохоор болжээ.
