
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Уг төслийг хэлэлцэх эсэхээр өнгөрсөн долоо хоногт санал хураалт явуулахаар байсан боловч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул үргэжлүүлэн хэлэлцэж санал хураалт явууллаа.
Санал хураалтад оролцсон 101 гишүүний 57 нь буюу 56.4 хувь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.