
Японы сүмо бөхийн төлөөлөл болсон 21 сүмоч Францад ирээд байна. Парис хотод хоёр хоног болох сүмогийн үзүүлэх тоглолтод аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, озэки Киришима Б.Лхагвасүрэн нарын бөхчүүд өнөө цагийн шилдэг бөхчүүд оролцох юм. Энэ удаа дээд зиндаанд барилддаг бөхчүүдээс сонголт хийжээ. Маргааш, нөгөөдөр Парист болох сүмогийн үзүүлэх тоглолтын бэлтгэл ажил хангагдсаныг зохион байгуулагчид мэдээлсэн байна. Мөн сүмочид Парис хотын аялалаа эхлүүлжээ.
Парис хотод өмнө нь 1986, 1995 онуудад сүмочид тойргийн барилдаан хийж байжээ. Сүмочид өнгөрсөн онд Английн Лондон хотод үзүүлэх тоглолт хийсэн. Хоёр жил дараалан гадаадад сүмо бөхийн ёс жаяг, барилдааны ур чадварыг харуулахаар ирж буй сүмочдыг дэмжих хөгжөөн дэмжигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж.
