
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Овоот багийн “Хамрын хажуу" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 10 дугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Дарьганга, Онгон сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:17 цагт цурамд оруулж, 16:35 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 300 га орчим талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.