Монгол Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 112 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болж аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.

Барилдааны шөвгийн дөрөвт улсын заан С.Сүхбат, улсын начин Э.Мөнхжаргал нар шалгарлаа.

Монгол бөхийн өргөөнд болсон барилдаан өчигдөр нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанаар үргэлжилсэн. Барилдааны эцсийн дүн ирэх бямба гариг буюу зургаадугаар сарын 14-д болж дүнгээ гаргана.