
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны бүгд найрамдах Герман улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолт Берлин хотын “Дойчес театр”-т өчигдөр боллоо.
Энэхүү тоглолтоор Монголын үндэсний соёл, урлагийн өвөрмөц онцлогийг илэрхийлсэн морин хуур, хөөмий, уртын дуу зэрэг уламжлалт урлагийн шилдэг бүтээлүүдийг Германы үзэгчдэд толилуулав. Мөн Монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, морин хуурын урлалын бүтээлийн дээжийг дэлгэн үзүүлж, Монголын соёлын өв, уламжлалыг зочид, төлөөлөгчдөд сурталчлан таниулсан байна.
