
Батлан хамгаалах яамны харьяа, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 2026 оны өсвөрийн шатарчдын түргэн болон түргэвчилсэн тоглолтын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн "Алдар" спорт хороонд болж байна.
“Алдарын цом” тэмцээнд 5-18 насны нийт долоон ангилалд 21 аймаг, есөн дүүргийн 792 шатарчин оролцохоор бүртгүүлжээ. Тэмцээний түргэвчилсэн тоглолтын улсын аваргууд өнөөдөр тодорлоо.
Маргааш, нөгөөдөр түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээний 9 өрөг болж, аваргууд тодорно. Энэ тэмцээнээс өсвөрийн дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шатарчид тодорно.
