
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Хүн чулуу” гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор хууль бусаар газрын хэвлийд халдсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлжээ.
Улмаар экскаватор, Зил 131 загварын тээврийн хэрэгсэл, алт угаах төхөөрөмж, бусад техник хэрэгслийг битүүмжлэн Экологийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.