
Алдартай довтлогч Криштиану Роналду ахлагчтай, Португалын хөлбөмбөгийн шигшээ баг АНУ-д хүрэлцэн ирлээ. Тэд олон улсын тэмцээний хэсгийн шатны тоглолтуудаа хийхээр бэлтгэлээ базааж эхэлсэн байна.
Португалын шигшээ багийн эхний өрсөлдөгч нь Ардчилсан Конго улсын шигшээ байх бөгөөд хоёр багийн тоглолт энэ сарын 18-ны өдөр болно. Хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж буй энэхүү тоглолтод Португалчууд ялалт байгуулж, тэмцээнийг амжилттай эхлүүлэх зорилготой байгаа юм.
Тус тэмцээний хэсгийн шатанд Португалын шигшээ Ардчилсан Конгоос гадна Колумб болон Узбекистан, Английн шигшээ багуудтай өрсөлдөнө. Хэсгийн өрсөлдөөн нэлээд ширүүн байх төлөвтэй байгаа бөгөөд Өмнөд Америкийн хүчирхэг төлөөлөгч Колумб, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Узбекистаны шигшээ багууд Португалын замыг амаргүй болгох нь гарцаагүй.
Өдгөө 41 настай ч дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг хэвээр байгаа Криштиану Роналдугийн туршлага, манлайлал нь Португалын багийн гол хүч хэвээр байгаа бөгөөд хөгжөөн дэмжигчид нь түүнийг дахин нэгэн томоохон тэмцээнд багаа амжилтад хүргэнэ хэмээн найдаж буй.