
Энэ жил нийт 240 мянган айлд 81 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлнэ. Цахилгааны хөнгөлөлтийг хуулийн дагуу ирэх сарын 1-ээс үзүүлж эхлэх юм.
Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар журамд өөрчлөлт орж, хөнгөлөлт үзүүлэх цагийг сунгажээ. Өмнө нь үдшийн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хөнгөлөлт үзүүлж байсан бол хоёрдугаар сараас эхлэн өглөөний 9 цаг хүртэл болгож сунгасан юм.
Мөн хэрэглээний дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлж, 220 вольтын хүчдэлийн түвшинтэй айлуудад 1500 кВт цагийн хөнгөлөлт үзүүлдэг болжээ. Харин 380 вольтын хүчдэлийн түвшинтэй айлуудад сард 3000 кВт цаг хүртэл хөнгөлөлт үзүүлнэ.