
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхэлсэн.
2026 оны 8 дугаар сарын 10-ны 17:30 цагийн байдлаар 1-р шатны элсэлтийн бүртгэлд нийт 39 736 хүүхдийн хүсэлт ирсэн талаар Боловсролын Ерөнхий газраас мэдэгдлээ.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг энэ сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ.
Цэцэрлэгийн цахим бүртгэлийн хугацаанд элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах зүйлсээ Боловсролын Ерөнхий газар болон харьяа дүүргийнхээ холбогдох дугааруудаас мэдээллээ авахыг зөвлөж байна.
