
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Улаанбаатарт хот орчмоор үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.
Багануур орчмоор үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.
Улаанбаатарт 05 цагт +7 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.