Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний хоёр км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.

Долоодугаар сарын 13-ны 23.00 цагт хааж, долоодугаар сарын 21-ний 06.00 цагт нээнэ.

Иймд иргэд, жолооч нарыг дээрх өдрүүдэд түр зам болон бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.