
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг зургаадугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл сунгажээ.
Иргэн, хуулийн этгээд хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр бүртгүүлэх аж.