
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Нийслэлд 1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаар" Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл батлагдав.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн уг тогтоолын төслийг 2025 оны арваннэгдүгээр сарын 7-нд өргөн мэдүүлсэн юм.
Хянан шалгах түр хороо нь Улаанбаатар хотын газар олголтын хүрээнд 1992 оноос өнөөг хүртэл гарсан шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн санал дүгнэлт гаргана.
Түүнчлэн Улаанбаатар хотын 1992-2025 оны газар олголтын асуудлыг зургаан багц асуудлын хүрээнд судлан хяналт шалгалт явуулж, нээлттэй сонсгол зохион байгуулах аж.
Түр хороог УИХ-ын гишүүн Ц.Баатархүү ахалж, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, С.Зулпхар, Б.Заяабал, М.Мандхай, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Б.Уянга, М.Энхцэцэг, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр, М.Сарнай, Ө.Шижир нар ажиллана.