
К-попын хамгийн алдартай соло уран бүтээлчдийн нэг Жэй Парк Монголд тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр “Super Concert 2026”-ийн хүрээнд Монголд хүрэлцэн ирж байгаа бөгөөд тоглолт нь ирэх зургаадугаар сард болох юм.
Манай улсад өмнө нь Bigbang хамтлагийн Taeyang, к-попын алтан хоолой Ailee, к-попын хоёрдугаар үеийн томоохон төлөөлөл T-ara, Rain болон Bloo зэрэг дэлхийн хэмжээний алдарт уран бүтээлчид хүрэлцэн ирж, тоглолтоо хийж байсан билээ.
Тэгвэл эдгээр уран бүтээлчдийг Солонгос-Монголын хамтарсан албан ёсны "Evandis" энтертайнментаас “Super Concert” тоглолтын хүрээнд авчирч байсан юм. Одоогоос хэдхэн жилийн өмнө бид алдартай уран бүтээлчдийн тоглолтыг эх орондоо үзнэ гэдэг боломжгүй байсан бол өдгөө энэхүү энтертайнментын ачаар үзэх боломжтой болж буйг онцлууштай.
Ийнхүү тус энтертайнментын энэ жилийн “Super Concert”-д оролцох хамгийн эхний уран бүтээлч бол Жэй Парк гэдгийг албан ёсоор зарлаад байна.