
Монголын морин спорт уяачдын холбооноос “Дүнжингарав” хаврын уралдааныг Хүй долоо худаг Цагаан хөтөд тавдугаар сарын 1-д зохион байгуулахаар боллоо. Уралдаан их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар болно.
“Дүнжингарав” хаврын уралдаан нь бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй учир Монголын морин спорт уяачдын холбооны нэрэмжит уралдаанаар зохион байгуулагдахаар болжээ. Уралдаан улсын бүсийн зэрэглэлгүй болохыг уяачдад сануулсан байна.
“Дүнжингарав” хаврын уралдааныг 2019 оноос хойш хэсэг хугацаанд хориглосон. Өнгөрсөн жил уг уралдааныг сэргээх саналыг уяачид гаргаж байсан билээ. Тэгвэл энэ уралдаан ирэх сард зохион байгуулагдахаар боллоо.