
Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг танилцууллаа. Үүний дагуу өнөөдөр буюу аравдугаар сарын 10-нд 12:00 цагт “Грийншоу” продакшны нэрэмжит барилдаан болно. Түүнчлэн,
Аравдугаар сарын 11-нд 11:00 цагт аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаан,
Аравдугаар сарын 16-18-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан,
Аравдугаар сарын 17-нд 11:30 цагт Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан Дархан хотод,
Харин аравдугаар сарын 24-нд 13:00 цагт Баянзүрх хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.