
Ус цаг уур судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Энэ нь өмнөх 10 хоногоос 20 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд цасны дундаж зузаан нь 7 см болжээ.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.