
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 11 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Ингэснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 14 845 боллоо. Нэмж батлагдсан тохиолдлын 7 нь нийслэлд, 4 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 58 хүн эмнэлэгт, есөн хүн гэрээр эмчлүүлж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг өвчнөөс хамгаалахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.