
Бөхийн өргөөнд ирэх бямба гарагт болох байсан “Эв Монгол” клубийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг хойшлууллаа. Тодруулбал, ирэх бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэ өдөр болох байсан барилдааныг ирэх аравдугаар сард зохион байгуулахаар болжээ.
Мөн Монголын үндэсний бөхийн холбооноос өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааныг Архангай аймагт аравдугаар сарын 16-18-нд зохион байгуулахаар болсон байна.